СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банк Зээлийн Батлан Даалтын Сантай ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Төрийн банк болон Зээлийн Батлан Даалтын Сан хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Зээлийн Батлан Даалтын Сантай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Х.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын санг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа.

Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.