Өвөр гүнтэд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн талаар өмнө мэдээллэсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

Алба хаагчид 12х8 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатаж байсан гал түймрийн тархалтыг 11:25 цагт зогсоож, 14:20 цагт бүрэн унтраалаа.

468420016 876881874641658 1432165122920749666 n

468103118 876881861308326 6386007744893488079 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.