СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-11-26

Н.Жанцанноров: Үндсэн хууль бол тухайн улсын мөрдөж байх ёстой үндсэн дүрэм

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровоос Үндсэн хуулийн ач холбогдлын талаар байр суурийг нь сонслоо.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров:

-Үндсэн хууль бол тухайн улсын мөрдөж байх ёстой үндсэн дүрэм гэж ойлгож болно. 1924 онд Үндсэн хууль батлагдах үед манай иргэншлийн хоцрогдол үнэхээр хэцүү байсан л даа. Бид нар хотжоогүй. Үндсэндээ эсгий хоттой. Орчин цагийн шинжлэх ухааны түвшинд асар их хоцрогдсон орон байсан.

Нэг талаас өөрийн дүрэмгүй 200 гаруй жил хүний дүрмээр явж ирсэн. Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх, бүгд найрамдах засаглалын үндсэн хууль хийх шаардлага гарсан. Үүгээрээ бид ард хүн ямар оролцоотой, ямар эрхтэй байх юм. Ямар үүрэгтэй байх юм гэдгийг зааж өгсөн, чиглүүлэгч нь 1924 оны Үндсэн хууль юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.