Аялагч Марко Пологийн тусгай үзэсгэлэн дэлгэгджээ

“Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан үндэсний музейд болжээ.

Aзи тив рүү жим гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурьсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү "Марко Поло"-ийн нас эцэслэсний 700 жилийн ойд зориулсан “Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан үндэсний музейд болсон байна.

Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Итали улсын монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагашнин хамтран “Марко Поло”-ийн амьдралын түүхийг өгүүлсэн тус тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

4 

5

1

2

3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.