Ч.Номин сайдын соёлын эрхийн бичиг тараах 18.3 тэрбум төгрөгийн багц дэмжигдлээ

Ч.Номин сайдын соёлын эрхийн бичиг тараах 18.3 тэрбум төгрөгийн багц дэмжигдлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад "Соёлын эрхийн бичиг" санаачилгын зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байнгын хорооны хуралдаанд гаргасан. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "" гэсэн бол Соёлын сайд Ч.Номин " " гэв.

Харин баасан гарагийн чуулганы хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын “Соёлын эрхийг бичиг” арга хэмжээний зардлыг 18 тэрбум 325.9 сая төгрөгөөр бууруулах саналаар санал хураав.

Энэ саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо дэмжээгүй бөгөөд үүнийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 54 гишүүн буюу 58.7 хувь нь дэмжив.

Ингээд 18.3 тэрбум төгрөг бүхий соёлын эрхийн бичиг тараах Ч.Номин сайдын багц төсөвт суугдахаар болов. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.