Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан.

Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа.

67233f7b04a7f15ad621b8f3

Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг гүйцэтгэгч нарт өгсөн. Үүний дагуу нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийсэн. Тус ажлын хүрээнд 1.6 км авто замыг шинэчилж, явган зам, дугуйн замын ажлыг гүйцэтгэж дууслаа” гэсэн юм.

67233f8904a7f15ad621b8f4

67233f8f04a7f15ad621b8f5

67233f9904a7f15ad621b8f6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.