"Halloween" тэмдэглэх бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна
Жил бүрийн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө дэлхийн олон улс оронд тухайлбал АНУ, Их Британи, Ирланд, Франц зэрэг орнууд Сүнсний баяр (Halloween)-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Энэ үеэр хүүхдүүд гэнэн, цайлган сэтгэлээр чихэр авахаар айлын хаалга тогшдог. Цаг үе, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаж манай улсад олон шинэ соёл, баяр дэлгэрч буйн нэг жишээ бол сүнсний баяр юм.
Тиймээс таны хүүхэд Сүнсний баяр (Halloween) -ыг тэмдэглэхээр нэгэнт шийдсэн бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.
Үүнд:
- Хүүхдэд ганцаараа явж болохгүй гэдгийг хэлэх, эсвэл эцэг, эх, асран хамгаалагчтайгаа хамт явахыг зөвлөх
- Танихгүй хүмүүсийн гэрт орохгүй байхыг анхааруулах
- Улмаар “чихэр бэлдсэн" гэх тэмдэглэгээг хаалган дээрээ байршуулсан айлуудын хаалгыг тогшиж болохыг хэлэх
- Чихэр, амттанг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх талаар анхааруулав.
Хэрэв энэхүү баярыг тэмдэглэхээс татгалзаж байгаа бол та энэ тухайгаа хүүхдэд эелдэг, ойлгомжтой байдлаар илэрхийлээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.