НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалжээ

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн оффист архидан согтуурсны улмаас нэгнийгээ хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарчээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж,

НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдал сайнгүй байгаа юм. Энэ талаар Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажилтнуудаас тодруулахад “С.Батжаргал захирал хотод хуралтай байгаа” гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.

Цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.