Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ.

Тэгвэл өвлийн улиралд иргэд ухаалаг ус түгээгүүрийн тоног төхөөрөмжийг цохиж гэмтээх, эвдэх явдал цөөнгүй гарч байгааг УСУГ-аас анхааруулж байна. Энэ талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны дарга Б.Баярбилэгээс тодрууллаа.

671b3f7004a7f15ad621b88d

Тэрбээр “Улаанбаатар хотын 6 дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг. Үүнээс 151 ус түгээгүүрийг 2016-2022 оны хооронд үе шаттайгаар автоматжуулсан бол 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж, төслийн үе шат өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл дууссанаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Энэхүү ухаалаг систем нэвтэрч байгаатай холбоотойгоор иргэд тухайн тоног төхөөрөмжтэй зөв харьцах, тэдгээрийг гэмтээхгүй байхад анхаарахыг уриалж байна” гэлээ.

671b3f8e04a7f15ad621b88e

Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянаж удирдах боломжтой. Мөн ус түгээгүүрүүдийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ. Харин усыг зөөврийн автомашинаар түгээдэг нийт 380 орчим ус түгээгүүр байна. Эдгээр ус түгээгүүрийг ирэх оноос автоматжуулахаар төлөвлөж байгаа аж.

671b3fb704a7f15ad621b88f

Р.Маамаахүү: Усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно

Иргэдийн дунд усны картаа буруу цэнэглэснээс болж цэнэглэлт ус авах үед ордоггүй асуудал хяналтын төвд ирдэг байна. Тиймээс усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликейшн гарах гэж буй талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ухаалаг ус түгээгүүрээр үйлчлүүлэхдээ иргэд усны картаа буруу цэнэглэснээс болж картын цэнэглэлт ус авах үед ороогүй гэдэг асуудлаар Хяналт, удирдлагын төвд дуудлага нэлээд ирүүлдэг. Тэгвэл удахгүй усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно. Нэгт, иргэд ус авахдаа хэрэглэгчид зориулсан гар утасны аппликейшнд бүртгэлтэй утасны дугаарыг ус түгээх байранд хийснээр ус авч болно. Хоёрт, гар утасны аппликейшнээр ус түгээх байраа цэнэглээд ус авах боломжтой. Гуравт, усны картаар ус авах боломжтой” гэв.

Ус авах зориулалтаар ашиглах хэрэглэгчдэд зориулсан аппликейшнийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэх аж.

671b404a04a7f15ad621b890

671b405104a7f15ad621b891

671b405604a7f15ad621b892

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.