Шулуун хөх хошуу эрчимжсэн МАА эрхлэлтийг дэмжиж байна

ӨМӨЗО-ы Шулуун хөх хошуу нь 904 мянган га малын бэлчээртэй, 650 мянган малтай нутаг юм. Малчдын шилдэг үүлдрийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд төр засгаас нь анхаарч буй.

Тэдний нэг нь Сангийндалай балгасны Ганганатал багийн малчин Бүрэнцогтынх юм. Энэ айл шиментар үүлдрийн үхэр өсгөн үржүүлж байна.

Одоохондоо 80-аад шиментэр үхэртэй Бүрэнцогтын гэр бүл 1200 шоо дөрвөлжин метр малын саравч, 1500 шоо дөрвөлжин метр малын хашаа, өвс хадгалах саравчнаас гадна 2 өвс хадах машин, 2 трактор, тэжээл зуурах машин зэрэг 10 гаруй орчин үеийн иж бүрэн машин төхөөрөмжтэй.

464039654 961530642659886 6874535322069488359 n

Бүрэнцогт өмнө нь уламжлалт мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд 2013 онд төрийн бодлогын дагуу багийн дөрвөн малчин айлын хамт хоршоо байгуулж, малаа бэлчээрт гаргахгүй хашаалан, бэлчээрээ нөхөн сэргээж эхэлжээ.

2018 онд 30 шиментар үнээ худалдан авч, эрчимжсэн мал аж ахуй эхлүүлснээр үхэр болон сүү сүүн бүтээгдэхүүн борлуулж байна. Ингэснээр жилдээ 582 мянган юанийн борлуулалт хийж, 180 мянган юанийн цэвэр ашигтай ажилладаг байна.

Тэрбээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалангаа орголоо нэмэгдүүлсэн үлгэр жишээч малчдын нэг болжээ.

464049269 961530739326543 1999079934978939706 n

Эх сурвалж: MN.CCTV.COM

463976156 961530262659924 6754117102938395519 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.