Татварын байцаагчид “Шинжиан шинфа”-гийн захирал хахууль өгсөн хэргийг дахин шийдвэрлүүлнэ

“Төрийн банк”-ны албан тушаалтнуудад хахууль өгсөн хэмээн ял шийтгүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен энэ төрлийн хэрэгт холбогдон хоёр дахь удаагаа ял шийтгүүлээд буй билээ. Тэрбээр дээр дурдсан банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэгт хоёр жил хорих ял шийтгүүлж байв.

Тэгвэл өнгөрсөн долоодугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд болон хахууль авсан татварын байцаагчид холбогдох хэргийг хянан хэлэлцэн ял шийтгэсэн юм. Тодруулбал, Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийтгэх тогтоол гаргасан. юм. Гэвч тэрбээр . Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх хоёр хүн болон тэдний өмгөөлөгч нар гомдол гаргасны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.