УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд дараах товч намтрыг нь танилцуулав.
Нэр дэвшигч Б.Энхбаяр "Гүйцэтгэх ажил хийх эрх бүхий субъектүүдийн гол онцлог нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү хуульд заасан арга, хуульд заасан хүрээнд нэвтрэх онцгой бүрэн эрхтэй байдаг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал дэд хорооны онцгой чиглэл байх болно" гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгохыг 100 хувь дэмжин, Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.