УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаад УИХ-ын гишүүн М.Нарантуяа шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Иргэний зориг ногоон намд саналаа өгсөн иргэдээсээ ичиж байна, хуралдаа суухгүйгээр яаж сөрөг хүчний ажил хийх юм бэ гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа:
-УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлчихээд чуулганы хуралдаандаа суудаггүй. Ер нь бид яах гэж ийшээ орж ирсэн юм, иргэдээ төлөөлөх гэж орж ирсэн. Иргэдээ төлөөлөхийн тулд бусдынхаа асуултыг сонсоод яам, агентлагийн удирдлагууд ямар хариу өгөөд байна вэ гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө асуултад хариулт сонсчихоод явах юм бол яаж иргэдийг төлөөлөх ажлыг хийх гээд байгааг би үнэхээр гайхаж байна. УИХ-ын чуулганы хуралдаандаа суухгүйгээр сөрөг хүчний ажил хийдэг юм бол хэн дуртай нь гишүүн болъё.
Гишүүд хуруугаа уншуулчихаад гараад явчихдаг байдлыг юу гэж ойлгох вэ. МАН, Ардчилсан нам ХҮН нам эвслийн Засгийн газар байгуулаад эвссэн. Сөрөг хүчин болж үлдсэн наймхан гишүүнтэй ИЗНН, Үндэсний эвслийн хоёр дарга нар нь хуралдаа суудаггүй, ирцээ бүртгүүлчихээд явчихдаг.
Манай намын дарга нэгдүгээрт улсын эрх ашиг, хоёрдугаарт нам, бүлэг, хувийн эрх ашиг гэж байнга хэлдэг. Тэгсэн атлаа өөрөө чуулганы хуралдаандаа суухгүй байна. ИЗНН-д саналаа өгсөн 75 мянган ард түмнээсээ ичиж байна. Бид сөрөг хүчин байж, хяналт тавьж ажиллана гэж хэлсээр гарч ирсэн. Гэтэл чуулганы хуралдаандаа суухгүй байна шүүдээ. Намын дарга сүүдрийн засгийн газар байгуулна гэх асуудлаа УИХ-ын гишүүдтэйгээ огт ярилцаагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bat.Batbaatar gej 1balai ym bnaa khoroolold usuj undiisun muu muu surlgatai khuukhed baij bilee
Үнэхээр үнэнийг хэлж бна . Ард түмнээ төлөөлж суудал авсан бол бүгдээрээ хэлэлцэж зөв бодлого зохион байгуулж батлах хэрэгтэй