“Эрдэнэс Тавантолгой” ХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана нээж үг хэллээ. Тэрээр ахмадуудад баяр хүргэхийн зэрэгцээ компанийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл танилцуулав.

download (10)

Компани анх 2010 оноос үйл ажиллагаа явуулж буй харьцангуй залуу хамт олон хэдий ч 50 орчим ахмад ажилтантай болж “Ахмадын хороо”-г албан ёсоор байгуулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг, экспортын шинэ гарц, шинэ төслүүдийг хэрэгжүүлдэг томоохон компани болон өргөжихөд үе үеийн уурхайчид, ахмадуудын нөр их хөдөлмөрийн үр дүн өндөр байсныг компанийн удирдлагууд онцолж байлаа.  

461680501 913966107422333 1077223840735680336 n

461599695 913966100755667 2380723825995015385 n

461516197 913966024089008 5098552256309994384 n

461653337 913966177422326 7361704340794369435 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.