Хасах 40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилууллаа.

Тодруулбал, нэгдүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт уг гэрлэн дохиог суурилуулаад байна.

66fa17b21ad23e72dd9a9c11

Эдгээр лед гэрлэн дохио нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон буюу хасах 40 хэмд ч тэсвэртэй, нэг тонны даацтай, хагарч гэмтэхгүй гэдгээрээ онцлог. Солонгос улсад уг гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулж, таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан судалгаа байгаа юм. Тиймээс ухаалаг гэрлэн дохиог Солонгос улсын “Сонг Пун Суллед” компани Монголд нийлүүлсэн бөгөөд чанарын шаардлагад нийцсэн шилдэг инновацын бүтээгдэхүүнээр тухайн улсдаа шалгарсан байна. 

Ухаалаг лед гэрлэн дохио нь газарт суурилуулдаг учир утас оролдох, хүүхдүүд тоглох, хоорондоо юм ярих зэргээс анхаарал сарнисан үед явган зорчигчид шууд өнгөөр ялгарч харагдана. Жолооч нарын зүгээс ч осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад өндөр үр дүнгээ өгөх юм. Иймд, ялангуяа сургуулийн орчинд болон хөл хөдөлгөөн ихтэй уулзвар, гарцуудад эдгээр гэрлэн дохиог суурилууллаа. 

66fa17c61ad23e72dd9a9c12

66fa17ce1ad23e72dd9a9c13

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.