Нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Дандарбаатарын гудамж, Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор тус замыг есдүгээр сарын 25-ний өдрийн 22:00 цагаас 27-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.
Иймд зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Үүнд:
- М:1 “5 шар-Офицеруудын ордон”
- Ү:23 “Хужирбулангийн эцэс-Офицеруудын ордон”
- Ү:25 “Улиастайн эцэс – Офицеруудын ордон”
- Ү:27 “Гачууртын эцэс - Офицеруудын ордон”
- Ч:19а "Цагаан давааны задгай - Офицеруудын ордон - Сансарын ШТС - 32-н тойрог /баруун тойрог/"
- Ч:19б "Цагаан давааны задгай - 17-р сургууль - Сансарын ШТС - Офицеруудын ордон /зүүн тойрог/"
- Ч:2 “Шархад-МУБИС-3,4-р хороолол"
- Ч:26 "Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб"
- Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
- Ч:32б "Офицеруудын ордон - ТЭЦ-3"
- Ч:37 "Улаанхуаран – 4-р хороолол"
- Ч:40 "Мах импекс – Тэнгис кино театр – Улаанхуаран"
- Х:4 “Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон”
- Х:5 “Налайх – Оффицеруудын ордон”
- Ч:50 "Улаанхуаран - ТЭЦ-3"
- Ч:61 "Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - ТЭЦ-3"
- Ч:64 "Цагаан даваа – Офицеруудын ордон – Халдвартын эмнэлэг”
- Ч:65 "Зайсан - Офицеруудын орд”




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.