Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр зорчсон 43.444 зөрчил бүртгэгдсэн байна
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 16-20-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Тодруулбал,
Хурд хэтрүүлсэн – 1193,
Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 170,
Гэрлэн дохио зөрчсөн – 26,
Ачилтын торгууль – 1657,
"E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил - 3082;
Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон – 43.444;
Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 2928 зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.