Галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль болов

Нийслэлийн Онцгой байдлын газраас "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-тай хамтран “Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль”-ийг өнөөдөр зохион байгуулжээ.

Дадлага сургуулийг гал түймэр унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай, хүн, хүч хэрэгслийг тооцох, иргэдийг гал тэрэгний цуваанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, хугацааг тогтоох, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын туслах бүлгэмийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулжээ.

Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчин, албан хаагчид оролцож, гал түймэр гарсан үед авах хариу арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэгээ дээшлүүлжээ. 

460888754 828398906156622 6271367520065776335 n

460395585 828399472823232 5126935539739963468 n

460649275 828399219489924 6432899364830357994 n

460540712 828399792823200 3259500788270597867 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.