Паралимпын таеквондогийн төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Лос Анжелесийн олимпод оролцоно

"Парис-2024" паралимпын таеквондогийн төрлөөс алт, мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр тэргүүтэй хамт олон болон гэр бүл, найз нөхөд нь угтан авч баяр хүргэжээ.

Олимпын алтан медальт У.Сүрэнжав:

-Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсандаа маш их баяртай байна. Энэ хүртэл минь тусалж дэмжсэн гэр бүл, хамт болон багш дасгалжуулагчид гээд бүх хүнд маш их баярлалаа. Монголын таеквондогийн холбоондоо маш их баярлалаа.

Анхны эмэгтэй олимпын аварга болсон гэдгээ сонсоод "Хөөх тийм үү" гэж хэлээд өөрөө маш их бахархсан. Энэ медалийг авах гэж баг хамт олон, багштайгаа өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Олимпын үеэр сэтгэл зүй сайн байсан. Энэ спортод үнэхээр хайртай учраас өдийг хүртэл явсан. Миний хүсэл мөрөөдлийг минь дэмжсэн аав, ээждээ маш их баярлалаа" гэв.

458616085 921037350057110 6078713178852529433 n1

МУГТ Г.Болор-Эрдэнэ:

-Миний хувьд Парисын олимпт 90 хувийн амжилт гаргаж ирлээ. Үлдсэн 10 хувиа 2028 оны Лож Анжелесийн олимпод гаргана. Илүү хичээнэ. Миний хувьд Биеийн тамир спортын үндэсний хорооны Эрдэм шинжилгээний албаны дэргэд хоёр жил бэлтгэл сургуулилт хийсэн. Төлөвшсөн бэлтгэлтэй байсны үр дүн гарч байна гэж бодож байгаа. Эхний тоглолтоос хойш бие сайн тавирч, дотроо төвлөрч, их сайн сэтгэл зүйтэй байсан. гэв.

458711373 921037430057102 6621002676129634100 n

458759204 921037493390429 8332894989117416841 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.