МАН хотын хөгжлийг зангидах инженерүүдийг НИТХ-ын сонгуульд сойжээ

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-д МАН-аас нэр дэвшигчдийг сонгохдоо няхуур хандаж, шилдэг инженерүүдэд өндөр итгэл найдвар, ач холбогдол өгснөө хэлсэн. Ирэх дөрвөн жилд нийслэлд нүсэр бүтээн байгуулалт, нөр их ажил өрнөнө. Үүнд “номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан” инженерүүдээс бүрдсэн төлөөлөл орж ажиллавал ажил урагштай байх биз. Нэр дэвшигч зарим инженерүүдээс цухас дурдъя.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, нэр дэвшигч Г.Батсайханы тухайд ХБНГУ-ын Хумбольдтын Их сургуулийг хот төлөвлөлт, барилгын инженерээр төгссөн байна. Салбартаа ажиллаж байсан өндөр туршлагатай. Мөн төрийн албанд зүтгэснээс хойш Хан-Уул дүүргийн төлөвлөлт, хөгжлийг инженерийн арга ухаан дээр тулгуурлаж авч явахыг эрмэлзсээр ирснийг харж болох аж.

Баянзүрх дүүрэгт Т.Даваадалайг сойж байна. “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төслийн захирлаар ажилладаг. ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам харилцааны их сургуулийг төгсөж, зүтгүүрийн инженер мэргэжил эзэмшжээ.

viber image 2024 09 05 10 37 01 967

Багануур дүүргийн Засаг дарга, нэр дэвшигч С.Даваасүрэн ШУТИС-ыг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэжээ. Ажлын гараагаа “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас эхэлж байжээ.

viber image 2024 09 05 10 37 03 166

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, нэр дэвшигч Б.Мөнхбат ЗХУ-ын Одесса хотын Ус цаг уурын дээд сургуульд гидроинженер мэргэжлээр суралцан төгсжээ.

viber image 2024 09 05 10 36 59 628

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.