Намууд хуралдаж, орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж, өнөөдөр дуусна.
Нийслэлийн намын хороод өнөөдөр хуралдах бөгөөд МАН Тусгаар тогтнолын ордонд 17 цагаас, АН 19:00 цагаас, ХҮН 17 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар намууд нийслэлд нэр дэвших 45 дэвшигчээ тодруулж, өнөөдөр 00:00 цагаас өмнө Сонгуулийн Ерөнхий хороонд өгөх юм.
Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.