Д.Амарбаясгалан: Жишиг хүлэмжийн загваруудыг бүс нутгийн онцлогт тохируулан кластераар хөгжүүлэхэд дэмжин ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн П.Батчимэг нар өчигдөр (2024.09.01) “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэт технологийн дагуу өвөл, зуны найман хүлэмжийг жишиг загвараар барьж ашиглалтад оруулжээ.

457795702 944559917715850 4622820854969148573 n

Төслийн удирдагч, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн туршлагууд шаардагдаж буйг онцлоод Монгол орны газарзүйн байршил, цаг агаарын онцлогт тулгуурлан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өртөгтэй хүлэмжийн арван загварыг төлөвлөснөөс наймыг нь сонгон, ашиглалтад оруулснаа тодотголоо. Ингэхдээ зөвхөн жишиг хүлэмжийн бүтээн байгуулалтын ажил төдийгүй таримлын шинэ сорт, технологи болон хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх судалгааны ажлууд үргэлжилж буйг тэрбээр дурдав. Түүнчлэн манай орны нөхцөлд зохицсон .

457512328 944559884382520 4659723593695403885 n

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төслийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжин ажиллахыг чухалчилж буйгаа онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн, . УИХ-ын дарга үргэлжлүүлэн, салбар хоорондын уялдаа холбоо бүхий дотоодын үйлдвэрлэлийг цогцоор нь дэмжсэнээр хүнсний хэрэглээний тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ач холбогдолтойг хэллээ.

457670924 944559627715879 8520310835330567502 n

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хот, суурин газрын хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж дээшилж, импортын хамаарал, үнийн өсөлт буурах давуу талтайг онцлов. “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн санаачлагч, дэмжигч болон гар бие оролцсон бүх хүмүүст УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлэхийн сацуу цаашид жишиг хүлэмжийн загваруудыг бүс нутгийн онцлогт тохируулан кластераар хөгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.