Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллаа

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна.

Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.

Иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсаар хүлээж авч байгаагаас гадна байгууллагын фейсбүүк чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. 

66d02a701ad23e72dd9a9911

66d02a551ad23e72dd9a990e

66d02a7c1ad23e72dd9a9912

66d02a841ad23e72dd9a9913

66d02a8c1ad23e72dd9a9914

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.