БНСУ-ын “Ханганг сүү” эмнэлгийн эмч нар түлэгдэлтийн сорвитой хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийлээ

БНСУ-ын “Ханганг Сүү” түлэгдэлт, гоо сайхны эмнэлгийн захирал, их эмч Song Woo Jin, Choi jae-goo болон сувилагч Yun Hyo Seon нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаж, хоёр хүүхдэд түлэгдэлтийн дараах сорви суллах, үйл ажиллагаа сэргээх мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Түүнчлэн тус эмнэлгийн захирал Song Woo Jin түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний үед ашиглах Pelnac хиймэл арьс, түүний хэрэглээний талаарх сургалтыг эмч сувилагч нарт хийж, өөрийн арга туршлагаас хуваалцлаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ болон “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн, “U Nine Change” олон улсын байгууллагатай хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд түлэгдэлтийн дараах сорвитой 120 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд чухал шаардлагатай чийгшүүлэх тос бэлэглэсэн байна.

456580860 1051493363024607 2491356869581560410 n

ГССҮТ-өөс “Ханганг Сүү” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд эмч, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах зэргээр харилцан туршлага солилцохоос гадна түлэгдэлтийн дараах сорвитой хүүхдүүдийг тус эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлжээ.

Цаашид тус эмнэлэгт нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг, мэс засал эмчилгээ, сургалт хийх үйл ажиллагаагаа өргөжүүлж, түлэгдэлтийн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт шинэ арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж буй юм.

456838968 1051455833028360 5071508030981360771 n

456698058 1051455786361698 6553889656775562373 n

456847482 1051455686361708 1108845532930837533 n

457000779 1051455926361684 3762648540858989342 n

457130291 1051455846361692 9134923132218376025 n

456845258 1051455929695017 121928893705944611 n

456706154 1051455693028374 4128991529695690420 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.