?LIVE: Ч.Лодойсамбуу: Ажлын хэсэг М.Нарантуяа-Нара гишүүнийг хоёр үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хуралдаж байна. Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. МАН-ын хоёр гишүүн, АН-ын хоёр гишүүн багтсан. Ажлын хэсэг хуралдлаа. М.Нарантуяа-Наран гишүүн нь Ёс зүйн дүрмийн хоёр заалт, нэг журмын заалтыг зөрчсөн нь тодорхой байна гэж үзсэн. Дүгнэлтээ Ёс зүй, дэгийн байнгын хороонд оруулж хэлэлцүүлнэ.
Тухайн гишүүн УИХ-ын даргад хэлж, зөвшөөрөл авалгүй гадаад явсан нь Ёс зүйн дүрмийг зөрчсөн байна. Хууль бол зөрчөөгүй.
Лайв хийж, бараа зарсан нь хуулийн заалттай. УИХ-ын гишүүн давхар ажил эрхэлж болохгүй. Хөдөлмөрийн хуулиар бол ажил эрхлэлт.
Энэ хоёр зүйл дээр Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа. Ажлыг хэсэг энэхүү дүгнэлтээ гаргаад Ёс зүй, дэгийн байнгын хороонд өгнө. Байнгын хороо эцсийн дүгнэлтээ гаргана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.