? LIVE: Н.Учрал: Засгийн газрын ордон барих байршлыг тогтоохоор ажиллаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

Засгийн газрын 2024 оны мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд боловсруулж, салбар яамдууд, ТББ, мэргэжлийн холбоодоос санал авч, түүнийг нэгтгэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд УИХ-ын гишүүдтэй бүс бүсээр нь уулзалт зохион байгуулсан. Мөн намын жагсаалтаар сонгогдсон гишүүд, нийслэлийн гишүүд, мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, саналуудыг тусгасан. Эдийн засгийн хөгжлийн сайд өнөөдөр саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хамгийн гол онцлог бол хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан буюу хэрэгжилтийг хэмжих бололцоотой ийм хөтөлбөр болж байна гэж үзэж болно. Талууд гэрээгээр үүрэг хүлээж байна гэсэн үг. Таван гол зүйлд хуваасан.

Засгийн газрын хэрэгжүүлэх 15 том төслийг хөтөлбөрт тусгасан. Үндэсний баялгийн сангийн бодлогоос хамаарч боловсрол, барилга бүтээн байгуулалтын ажил явна.

Холбооны бүгд найрамдах Герман улсад Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Соёл, спорт аялал жуулчлалын сайд, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга тэргүүтэй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй очиж ажиллаад ирсэн. Тус улс 1949 оноос хойш Эвслийн засгийн газар байгуулсан туршлагатай. Одоо ч хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа. Дунд хугацааны үйл ажиллагаагаа зарладаг онцлогтой юм байна. Тиймээс Эвслийн засгийн газрын сайн туршлагуудыг гэрээндээ тусгахаар болсон байгаа. Тодорхой зөвлөгөөнүүдийг аваад Засгийн газарт өнөөдөр танилцуулсан.  Төсвийн тодотгол нь зорьж буй томоохон төслүүдийг урагшлуулахад чиглэнэ.

Мөн   Энэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ авах төсвийг улсын төсөвт суулгаж өгнө.

Бидний хамгийн тулгамдсан асуудал бол нийслэлийн  түгжрэлийн асуудал. Гурван намын Хамтарсан Засгийн газар үүнийг шийдвэрлэхийн тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөр дээр төвлөрсөн. Эдийн засаг тал дээр АН-ын заалтуудыг удирдлага болгосон байгаа. ХҮН засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.