ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина

ХУД-ийн ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто замыг барина.

Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ үеэр НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр шинээр барих авто замын трасст өртөж байгаа байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзаж, зөвшилцлөө. Тодруулбал, ААН, иргэдийн төлөөлөл замын трасст өртөж буй газраа үнэлж, нийслэлд худалдахаар зөвшилцөв.

66b1eafa830dde4caf396708

66b1eb00830dde4caf396709

66b1eb0f830dde4caf39670a

download (8)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.