Говийн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ боллоо

️БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээ болжээ.

Тус арга хэмжээнд Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Говийн Их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Ли Жин Зи болон холбогдох мэргэжилтэн, төслийн багийн судлаачид оролцлоо.

Монгол Улсад хэрэгжсэн Говийн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна.

Үүнд:

  1. Говийн мазаалай баавгай болон бусад биологийн төрөл зүйл амьтдын мониторинг судалгаа
  2. Мазаалай баавгайн тархац нутгийн чанарын үнэлгээ, амьдрах орчны загварчлал боловсруулах
  3. Говийн их дархан цаазат газрын газарзүйн мэдээллийн систем бий болгох
  4. Говийн мазаалай баавгайн гол идэш ургамлын популяцийн динамик судалгаа
  5. Говийн мазаалай баавгайн тархац нутагт голлон ургадаг ургамлын нөөцийн судалгаа
  6. Говийн мазаалайн тоо толгойн судалгаа зэрэг ажлуудыг төслийн хүрээнд БОУАЯ, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, ГИДЦГ-ууд БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж хэрэгжүүллээ.

454234194 855757480025356 5504167374740908887 n

454264880 855757526692018 8884604334830747900 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.