Гавьяат тамирчин Д.Отгонжаргал өнөөдөр барилдана
“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал өрсөлдөнө.
Тэрээр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальтай манай шилдэг тамирчдын нэг юм.
Манай тамирчин эхлээд Италийн Эмануэла Лиуззитэй эхний даваанд учраа таараад байна. Түүнийг ялбал олимпын хоёр мөнгө, хоёр хүрэл медальт, дэлхийн иж бүрэн медальт Азербайжины Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын ялсантай барилдах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.