Дуучин Сэгс Цагаан Богд буюу Б.Гантулга Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөрөө дуучин, залуу уран бүтээлч Сэгс Цагаан Богд буюу Б.Гантулгыг томилсон байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Б.Гантулга Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Албан ёсны тушаал "Ерөнхий сайдын зөвлөх" гэж гардаг. Залуучуудын асуудал хариуцаж ажиллана гэж ойлгож байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.