М.Энхжаргалтай өнөөдөр тулах Акбас Хатис гэж хэн бэ?
“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын энэ өдөр /8 сарын 1-ний өдөр/ манай улсаас байт харвааны төрөлд Б.Отгонболд, жүдо бөхийн төрөлд О.Хүслэн, Б.Гончигсүрэн, буудлагын төрөлд О.Есүгэн, боксын төрөлд М.Энхжаргал нарын таван тамирчин хүч сорин өрсөлдөнө.
Жүдо бөхийн төрөлд өрсөлдөх Б.Гончигсүрэнгийн өнөөдрийн өрсөлдөгчдийн талаарх мэдээллийг ЭНД дарж, О.Хүслэнгийн оноолтын талаарх мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл өнөөдөр боксын эмэгтэйчүүдийн -54кг жингийн хүрэл медалийн төлөө тулалдах М.Энхжаргалын өрсөлдөгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. М.Энхжаргал өнөөдөр медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга, 22 хүртэлх насны Европ тивийн аварга, 2023 оны Европын наадмын аварга Туркийн Хатис Акбас юм.
Х.Акбас нь удам дамжсан боксчин бөгөөд түүний аав нь Туркийн шигшээ багийн тамирчин байсан Керем Акбаш юм. Түүний олон улсын карьер 2016 оны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэнээр эхэлсэн байдаг. Өнгөрсөн оны Европын наадамд хүрэл медаль хүртэн олимпод өрсөлдөх эрхээ авсан юм. Тус тэмцээний хагас шигшээд Х.Акбас Румыны Ленута Лекрамиоарад 3:2 ялагдсан юм. Харин Румыны тус тамирчныг манай М.Энхжаргал хоёр хоногийн өмнө шөвгийн 16-д ялсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.