Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 103 жилийн түүхтэй Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, улсдаа дээгүүр эрэмбэлэгддэг Цэргийн төв эмнэлгийнхээ ажилтан албан хаагч, эмч мэргэжилтнүүдтэй Батлан хамгаалахын сайд уулзаж танилцлаа. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадууд, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ БЗД, Налайх, Багахангай дүүргийн ард иргэдэд давхар хүрч үйлчилж байна.
Цэргийн төв эмнэлгээр жилдээ 100 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна.
Батлан хамгаалах салбарын эрүүл мэндийн манаанд тасралтгүй хүчин зүтгэж яваа эмнэлгийнхээ нийт ажилтан албан хаагч, эмч мэргэжилтэнгүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллана гэдгээ салбарын сайд онцоллоо. 

453629700 1054091279412471 8301884790381092563 n

453389136 1054091309412468 4785790279656433501 n

453395058 1054091392745793 1900809198264864759 n

453079863 1054091289412470 4614281018353001422 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.