Т.Тэмүүлэн гурав дахь удаагаа бүх Японы аварга боллоо

Монгол хүү олимпын таеквондогийн спортоор Япон улсын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. 

 S J1437 1687607137 1687607137 01 01 01 

ОУХМ Т.Тэмүүлэн нь багаасаа таеквондогийн спортоор "Харцага" клуб, Б.Хатанбаатар багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн бөгөөд 2016 оноос гэр бүлээрээ Япон улсад амьдарах болжээ. Тэрээр Япон улсад очоод спортоо орхилгүйгээр "Young Sung" клубт элсэж амжилттай тулалдаж буй манай өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Өнгөрөгч хугацаанд тэрээр Япон улсын аварга шалгаруулах тэмцээнд өсвөр насны ангилалд хоёр удаа түрүүлээд байсан бол энэ жил залуучуудын насны ангилалд шилжиж мөн түрүүллээ. 

66e27c52 dc72 4673 8fb7 7995e59e6c59

ОУХМ Т.Тэмүүлэн Монгол улсаа төлөөлөн 2022 оны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байсан бол энэ оны 10 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдах залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн эх орноо төлөөлөн тулалдах эрхээ аваад байгаа юм.

Түүний дүү Т.Төгөлдөр мөн таеквондогийн спортоор хичээллэдэг бөгөөд сүүлийн 4 жил дараалан бүх японы аварга болоод байна.  

8ce72a36 775c 46a4 bd5a a8b11c405cda

Ах, дүү хоёрын хувьд олимпын таеквондогийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд эх орондоо ирж оролцдог ба энэ оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан УАШТ-д жин, жиндээ аваргын алтан медалийг хүртсэн байна. 

Ах, дүү аваргууд
Ах, дүү аваргууд

Т.Тэмүүлэн, Т.Төгөлдөр нартаа эх орныхоо нэрийг өндөрт дуурсгаж яваад нь баяр хүргэхийн сацуу амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.