Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Б.Баасанхүүг нэг сая төгрөгөөр урамшуулж, иргэдийг нэгдэхийг уриаллаа

“Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -48 кг-ийн жинд манай тамирчин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ.

Түүний амжилтыг үнэлж, Хөх хотод суух Ерөнхий консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Тэрээр амжилт гаргасан тамирчныг бодитоор үнэлж, мөнгөн урамшуулал олгох ёстой хэмээн үзэж, Б.Баасанхүүд урам хайрлахыг олон нийтэд уриалж буй юм.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ:

-Парисын Олимпоос Мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүүдээ улам их амжилт хүсэж урам хайрлаарай.

Данс:Б.Баасанхүү 591 6066 386 хаан банк 10, 20к сэтгэлээрээ илгээхийг уриалж байна. Би 1 сая төгрөг илгээж эхлүүллээ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.