Таван настай хүүхэд машин хөдөлгөж, есөн настай хүүхдийг мөргөжээ
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт машин өнхөрч, хүүхэд дайруулсан байна гэх мэдээлэл долдугаар сарын 2-ны өдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагаас шалгалтын ажиллагааг явуулахад тус сумын иргэн Б-гийн эзэмшлийн Avante маркийн авто машин дотор 5 настай хүүхэд байх үедээ хурдны хайрцаг буюу арааг нь салгаж машин өнхөрснөөр 9 настай Б дайруулж гэмтсэн байна. Осол гарах үед бага насны 3 хүүхэд харгалзах том хүнгүй гэртээ байжээ.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.