ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна

ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

669b803120ef8a630ddbd1951

Тэрбээр, “ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг өргөтгөн шинэчилснээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах айлууд дулаанаар тэжээгдэнэ. Мөн тус байршилд хонгилын систем нэвтрүүлж буй. Энэ нь хүн болон жижиг оврын техник дотор нь ажиллах бололцоог бүрдүүлж байгаа. Дулааны шугамын шинэчлэлтийн ажил нь гэр хорооллыг утаагүй болгоход томоохон ач тустай юм” хэмээв.

669b804120ef8a630ddbd196

Дулааны сүлжээ ХХК-ийн Дэлхийн банк Улаанбаатар хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн дарга Д.Баяртогтох: 

-Энэ шугам нь 1961 онд ашиглалтад орсон. Өмнө нь хэсэгчилсэн засварууд хийгдэж байсан харин иж бүрэн шинэчлэлт хийгээгүй.  Энэ удаагийн шинэчлэлт хийгдсэнээр Толгойт дэд төв, хотын баруун талын орчмын барилга, орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах юм. Мөн дулаан болон хүйтэн усны шугам давхар шинэчлэгдэж байгаа юм. 

669b804f20ef8a630ddbd197

669b806520ef8a630ddbd199

669b807320ef8a630ddbd19a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.