Л.Энх-Амгалан: Наадам, Сар шинийн баярын амралтын өдрийг нэмэх нь зөв

Гэр бүл, Хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан наадам, сар шинийн амралтын хоногийг нэмэх талаар өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлжээ.

Гэр бүл, Хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан: 

-Наадмын болон сар шинийн баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж шинэ золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдагийг та бид бүгд мэднэ.

Тиймээс Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Гадаадын бусад улсад ч гол чухал баяраар урт амардаг туршлага бий. Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.