ШУУД: АТГ-аас зохион байгуулж буй "ЖДҮХС: Асуудал ба шийдэл" хэлэлцүүлэг эхэллээ
Авлигатай тэмцэх газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-Асуудал ба шийдэл хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
“Өнөөдрийн хэлэлцүүлгээр ЖДҮХС-тай холбоотой хэрэг төвгийн талаар хэлэлцэхгүй. Харин эдгээр сангуудыг цаашид хэрхэн үр өгөөжтэй явуулах, үйл ажиллагааг зөв болгох, хууль тогтоомжинд ямар алдаа байна гэдгийг ярилцан шийдэх юм. Ер нь ЖДҮХС-гийн эрсдэл юу юм, яаж хамгаалах талаар хэлэлцэнэ хэмээн АТГ-ын Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн дурдлаа.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл хэлэлцүүлгийн үеэр эдгээр асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд: “ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн байдал” судалгааны тойм, ЖДҮХС-Жижиг, дунд үйлдвэр ба ЖДҮ эрхлэгч, Засаглал ба хүртээмж, ЖДҮ:Хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудал, ЖДҮ-ийг хөгжүүлсэн олон улсын туршлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагын хийсэн аудитын дүгнэлт зэрэг асуудлаар бүтэн өдрийн турш хэлэлцэх гэж байна.
Уг хэлэлцүүлгийг www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.