Сүхбаатарын талбайгаас "Чингис хаан" нисэх буудал руу автобус явна
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор хоёр чиглэл энэ сарын 05-ны өдрөөс явж эхэлнэ.
Тодруулбал, Нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн автобус 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус иргэдэд үйлчилнэ.
Үйлчилгээний төлбөрийн тухайд:
- Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
- Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр үйлчлэх ажээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.