Б.Сэр-Од гавьяат зургаа дахь олимподоо шандас сорино
"Парис 2024" зуны олимпын наадам эхлэхэд 29 хоног үлдээд байна.
Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо, ОУОХ-ноос гаргасан журмын дагуу "Парис-2024" зуны олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд эрэгтэй , эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцохоор болсон билээ. Тэгвэл манай улсаас МУГТ Б.Сэр-Од зургаа дахь удаагаа олимпын наадамд өрсөлдөх эрхээ аваад байна.
43 настай гавьяатын хувьд 20 гаруй жил тасралтгүй амжилт үзүүлж байгаа ба зургаан олимп дараалан гүйх ховорхон түүхийг бүтээх гэж байна. Сонирхуулахад МУГТ Б.Сэр-Одын дасгалжуулагчаар түүний гэр бүлийн хүн болох О.Оюунтуяа ажилладаг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.