Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80см-ээр даван үерлэж байна.

Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байна.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдал үүссэн. Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэнээс 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж шилжсэн.

Туул голын эрэг дагуу, ойролцоох айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд сонор сэрэмжтэй байж, гол, усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

448997312 772369998426180 4172115239070114632 n

448902620 772345175095329 7391840542943722305 n

448704524 772370061759507 3576187956787777761 n

НОК-ын Шуурхай штаб

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.