"Хүннү 2222" хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг нээлээ

"Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байсан билээ. 

66758a4120ef8a630ddbcfa6

Тэгвэл урд шөнө тус хорооллын урд талын авто зам дээр тогтсон их хэмжээний борооны усыг 22 кВт-ын өндөр хүчин чадлын насос суурилуулж, сорууллаа. Тус авто замын зорчих хөдөлгөөнийг 05:40 минутад нээсэн юм. 

448813253 122135744054257880 103993088303217170 n

Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.

66758a4e20ef8a630ddbcfa7

Тэрбээр “Уг хорооллын хоёр талд ус тогтсон нөхцөл үүсээд буй. Иймд тус хорооллын СӨХ-той зөвшилцөн цаашид мэргэжлийн байгууллага болох ГУББГ-аар насосын ашиглалтыг хариуцуулахаар боллоо. Харин ашиглалтын зардлыг "Хүннү 2222" хорооллын СӨХ болон ойролцоох аж ахуйн нэгж байгууллагуудаас авна. Энд хуримтлагдсан усыг урагшаа Туул гол руу хаяхад усны түвшин зөрөөд байгаа тул насосоор заавал дамжих шаардлага үүсээд байгаа юм. Маргааш өглөө 06:00 цаг гэхэд тогтсон усыг соруулж дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Мөн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай байхыг уриаллаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.