Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг шалгаж эхэлжээ
243 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодсон талаарх бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэгийн туслах багш өчигдөр /2024.05.30/ ахлах бүлгийн дөрвөн настай хүүгийн гарнаас хүчтэй чирж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл хүүхдийн эцэг, эх энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.