Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг зургаадугаар сарын 4-ний өдөр товложээ
Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, гэм буруутай эсэх шүүх хуралдааныг зургаадугаар сарын 4-нд товложээ.
Энэ талаар тэрээр өөрөө мэдээлэл өглөө.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулаад өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан ч энэ хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ нэг хохирогч гэх хүн ирсэн байсан. "Хохирогч" гэсэн ширээний ард Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс төлөөлөл ирсэн байсан. Надад энэ нь аймшигтай санагдсан.
"Хоёр ажилтныхаа байрны түрээст мөнгө зээлсэн. Нэгэнд нь 11 сая төгрөг, нөгөөд нь найман сая төгрөг зээлүүлсэн юм. Зээлсэн мөнгөө над руу буцааж шилжүүлтэл энэ мөнгөнөөсөө татвар төлөх байсан гэх мэт арга ядсан жижиг зүйлсээр намайг яллах гэж дайрч байна.
Миний хэргийг шийдэх гэж байгаа шүүгч нь хөдөөнөөс ирсэн шинэ шүүгч юм билээ. Яллах гээд байгаа хүн дээр л ийм шүүгч тавьдаг зэргээр хүмүүсээс мэдээлэл авч л байна. Гэхдээ эцсээ хүртэл шүүхэд итгэсээр л байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.