АН-ын бүлэг нэр дэвшилттэй холбоотой асуудлаар хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг долоо хоног бүрийн даваа гарагийн 10:00 цагт хуралддаг уламжлалтай. Өнөөдрийн хувьд АН-ын бүлэг хуралдаж, МАН-ын бүлэг өнжихөөр болжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой үүссэн маргааныг шуурхай шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй зарим асуудлыг хэлэлцэнэ. 

АН-ын энэ сарын 20-ны өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан ба СЕХ-нд хүргүүлсэн тогтоол, нэр дэвшигчдийн нэрс бүхий бичиг баримт нь хуулийн зөрчилтэй байна гэдэг тайлбарыг СЕХ-ноос өгөөд байгаа билээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.