?АН-ын жагсаалтын 29-т бичигдсэн Комедиан Д.Амартүвшин нэрээ татлаа

Ардчилсан намтай хамтарсан Либертари намын дарга Д.Амартүвшин жагсаалтын 29-т бичигдээд буй. Тэрбээр АН-ын дарга Л.Гантөмөртэй СБД-т нэр дэвшүүлэх тохироо хийж хамтарсан ч хүссэн тойрогтоо нэр дэвших эрхээ авч чадаагүй юм.

Тэрбээр "Либертари намыг Улсын дээд шүүхээс бүртгэж аваагүй ч УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан. Ингээд зургаан нам эвслээс санал тавьж, бид Ардчилсан намыг сонгосон. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвших тохироог хийж, АН-тай нэгдсэн.
Гэтэл өнгөрсөн даваа гарагт болсон Удирдах зөвлөлийн хурлаар тойрогт биш, жагсаалтад бичигдсэн. . Манай намаас хоёр хүн жагсаалтад, би тойрогт нэр дэвшихээр тохиролцсон. Гэвч АН-ын даргын зүгээс яриандаа хүрсэнгүй гэлээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.