?Д.Сосорбарам: Х.Баттулга Ардчилал эрх чөлөөг намтай нь устгаж байна

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл хийж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Сосорбарам: 

-Ардчилсан намын дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд АН-ын нэрийн өмнөөс нэр дэвшиж, жагсаалтад орох дүрэмтэй. Сонгуулийн тухай хуулиар ч зааж өгсөн байдаг. Гэтэл намаас нэр дэвшүүлж байгаа хүмүүс дунд АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн бус хүмүүс олноороо нэр дэвшиж, жагсаалтаар орж байгааг эсэргүүцэж байна.

Бид СЕХ болон Улсын дээд шүүхэд зарга мэдүүлнэ. ҮБХ-ны 100 гаруй гишүүдийн гарын үсэгтэй өргөдлийг албан ёсоор хүргүүлнэ.
Намынхаа үзэл бодлыг илэрхийлж чадах нэр цэвэр, мэдлэг боловсролтой хүмүүс нэр дэвших ёстой. АН-ын нэр дэвшүүлэх үйл явцыг хараад сэтгэл дундуур байна.

Ардчилал эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй ийм үйл явдал болж байна гэж харлаа. Үүнийг гүйцэтгэж буй хүн нь Х.Баттулга. Намын гишүүнчлэлээ сэргээгээгүй, ҮБХ-ны гишүүн биш.

Мөн Н.Алтанхуяг, С.Ганбаатар намын гишүүнчлэлтэй эсэх нь тодорхойгүй. ҮБХ-ны гишүүн биш учир дэвших боломжгүй. Намын гишүүн бус тооноор орж ирээд нэр дэвшиж буй 38 хүн байна. ҮБХ-ны гишүүн биш хэр нь нэр дэвшиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.