СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-05-07

"Инженер 2024" инженер техникийн ажилчдын ур чадварын тэмцээн болов

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Инженер 2024" инженер техникийн ажилчдын ур чадварын тэмцээн амжилттай болж зохион байгуулагджээ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийн салбарыг хөгжүүлэхийг чухалчилсанд мэргэшсэн инженерүүд бэлтгэх асуудал багтсан байдаг. Энэ хүрээнд Монголын олон суваг дамжуулагчдын холбооноос Харилцаа холбооны салбар тэр дундаа олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг сорьсон тэмцээнийг хоёр дахь жилдээ уламжлал болон зохион байгуулжээ.

Инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварын сорилт нь салбарын өсөх ирээдүйтэй мэргэшсэн инженерүүдийг төлөвшүүлэх, харилцан туршлага солилцох, шинэлэг мэдээлэл, онол аргазүйг хослуулах зэрэг олон сонирхолтой талбаруудад хүчээ сорьдгоороо онцлогтой.

Тэмцээний тэргүүн байрт DDish компани тэргүүлж, Скаймедиа корпораци ХХК, Юнивишн ХХК-ууд удаалсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.