СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-02

Н.Номтойбаяр: "Үндэсний Эвсэл" нь "Нэг улс төрч - 1000 мэргэжилтэн" зарчимтай

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

МҮАН, МУНН намын хамтарсан "Үндэсний эвсэл" өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох батламжаа гардан авлаа. 

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр:

-“Үндэсний Эвсэл” нь үндэсний ардчилсан үзэл баримтлалд тулгуурлан улиг болсон улс төрийн намын тогтолцоог эрс өөрчлөх, эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, үүнийгээ эрх зүй болон эдийн засгийн арга замаар хэрэгжүүлэхийг удирдлага болгож байна.

Энэ хүрээнд мөрийн хөтөлбөртөө эдийн засаг-нийгмийн бодлогын уялдааг хангах, төрийн бодлогын төвд хүнээ тавихыг чухалчилсан.

"Үндэсний Эвсэл" нь "Нэг улс төрч - 1000 мэргэжилтэн" зарчимтай. Ингэснээр салбар, салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцох боломжийг нээж өгөх юм.

Ийнхүү СЕХ-ноос батламжаа гардсанаар Сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний эвсэл нь энэ сард нэр дэвшигчдээ тодруулна. Ингэхдээ дотооддоо хуйвалддаг намын зарчмаар бус иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлж, асуулгын замаар нэр дэвшигчдээ шалгаруулахаараа онцлог гэв.

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд жагсаалтаа ахалж нэр дэвших бөгөөд Эвсэл нь УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн болсноо дуулгахад таатай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.