СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-05-02

🔴 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Орхон аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж, 25 мянган суралцагч суралцаж 1900 орчим багш ажилтан ажиллаж байгаа бөгөөд бүлэг дүүргэлтийн дундаж 32 хүүхэдтэй байна.

Аймгийн нийт сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд 43 тэрбум төгрөг хуваарилагдсан. Тус аймаг боловсролын чанарын үнэлгээгээр улсын дунджаас дээгүүр байдаг.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллах үеэр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөллийг хамруулсан уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтад оролцсон эцэг, эх, асран хамгаалагчид бага ангийн хичээлийн агуулга хүнд, сурах бичгийн чанар муу, монгол хэл бичгийн хэрэглээ буурч байгаа, мэргэжлийн боловсролын сургуулийн талаар зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, сургуулийн орчин дахь худалдаа, үйлчилгээг цэгцлэх гээд олон санал хэлж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.